Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

Үүсмэл ордод үүссэн будлианыг 13 жилийн дараа цэгцэллээ

Үүсмэл ордод үүссэн будлианыг 13 жилийн дараа цэгцэллээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 2 сарын 10
Г.Занданшатарын Засгийн газар өнөөх алдарт “ачит Ихт” компанитай хэлэлцээ хийж үүсмэл ордын жилийн өгөөжийн 60 хувийг Үндэсний баялгийн санд орлого болгон төвлөрүүлэхээр болжээ. Өгөхгүй хэмээн унжиж байсан П.Цагаан нар энэ удаад буулт хийсэн байна. Энэ нь 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 6-гийн 2-т зааснаар төрсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудад төрийн зэмшлийн хувь хэмжээ тогтоох, уул уурхайн баялгийн өгөөжийн дийлэнх нь монголчуудад ногддог байх зарчим үүсмэл ордод хангагдаж байгаа анхны тохиолдол энэ боллоо. Үндэсний баялгийн санд төвлөрүүлнэ гэдэг нь монгол хүн бүрийн нэр дээр байгаа дансан дахь хуримтлал бодитоор нэмэгдэнэ гэсэн үг. Өгөөж гэдэгт татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг багтаж байгаа.
Үүсмэл орд тойрсон маргаан, улстөржилт 2013 оноос эхтэй. Учир нь П.Цагаан нарын эзэмшдэг “Ачит ихт” ХХК Эрдэнэтийн хоёрдугаар овоолгыг ашиглах 10 жилийн гэрээг “Эрдэнэт” үйлдвэртэй байгуулж, 2013 онд катодын зэс боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулсан байдаг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Ачит Ихт”-ийн 34 хувийг эзэмших гэрээг 2013 онд байгуулсан ч 2015 оны нэмэлт, өөрчлөлтөөр хувь эзэмшихээ больсон нь улстөржих, маргаан дагуулах шалтгаан болсон. Талцаж маргаад бай сан болохоос тоймтой шийдэлд энэ он жилүүдэд огт хүрээгүй байв.
Жилдээ 10 мянган тонн цэвэр зэс гаргаж, 100 сая ам.долларын ашиг авдаг гэгддэг “Ачит Ихт” компанийн 44 хувийг төр үнэ төлбөргүй эзэмших, өгөөжийн 60 хувийг Үндэсний баялгийн санд хуримтлуулах хэлэлцээ хийж чадсан Ерөнхий сайд нь Г.Занданшатар боллоо. Өмнө нь олон ч Засгийн газар үүсмэл ордоос төрд ногдох хувийг авна гэж амаа чилтэл ярьсан ч ажил хэрэг болоогүй. Үндсэн хуулийн 6-гийн 2-ын автор нь гэсэндээ Ерөнхий сайд Ш.Занданшатар монгол хүн баялагтаа эзэн байх зарчмаар алдагдсан үүсмэл ордын 60 хувийн өгөөж хүртэх асуудлыг цэгцэлж чадлаа.  
H.Сарнай
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн