Боловсролын салбарын төсөв сүүлийн 10 жилийн хугацаанд 3.5 дахин, өөрөөр хэлбэл 350 хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч энэ хугацаанд багш нарын бодит цалин төдийлөн нэмэгдээгүй бөгөөд жишээлбэл 100 төгрөг авч байсан бол өнөөдөр дөнгөж 150 төгрөг авдаг болсон түвшинд л өсжээ. Энэ нь төсвийн өсөлт багш нарын бодит орлого, салбарын чанарт бодитоор нөлөөлж чадаагүйг харуулж байгаа бөгөөд боловсролын салбар бүхэлдээ хямралын байдалд орсныг илтгэж байна. Улмаар цаашид боловсролын салбарын санхүүжилтийн тогтолцоог үр ашиг, гүйцэтгэлд суурилсан байдлаар шинэчлэх, төсвийн зарцуулалтыг бодит үр дүнтэй уялдуулах шаардлагатай байгааг онцолсон юм.