Open iToim app
Спорт | 2 мин уншина

"Төв Миг Вулвс" баг Үндэсний дээд лигийн энэ улирлын аварга боллоо

"Төв Миг Вулвс" баг Үндэсний дээд лигийн энэ улирлын аварга боллоо
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 2 сарын 4
2025-2026 оны улирлын волейбол Үндэсний дээд лигийн тэмцээнд эрэгтэй найман баг цомын төлөө өрсөлдөж, өнгөрсөн жилийн Дэд байрт шалгарсан Төв миг вулвс баг аваргаар тодорч, Алтайн барс хилчин баг дэд байрт, Дархан могулс баг III байрт шалгарлаа.
Аргентин улсын мэргэжилтэн Пабло Дэль Крекко дасгалжуулагчтай, ОУХМ М.Цэрэнбаатар ахлагчтай, Төв ммиг вулвс баг лигийн тэмцээний хэсгийн шатанд 21 тоглолтод оролцож, 18 хожил, гурван хожигдолтой улирлыг тэргүүлсэн бөгөөд тэд Плей-Оффын хагас шигшээд лигийн отгон баг “Дархан Могулс” багийг 3:1 харьцаатай цувралд буулган авч, аваргын төлөө Алтайн барс хилчин багтай нийт таван ээлжийн тоглолт гаргаж Төв миг вулвс баг 3:2 харьцаатай ялалт байгуулан, МВХ-ны Үндэсний дээд лигийн 30 жилийн ойд аварга багаар тодорлоо.
undefined
ОУХМ М.Цэрэнбаатар: Хоёр жилийн дараа аварга авж, сүүлийн хоёр жил финалд үлдлээ. Бид энэ замд хүрэх гэж маш их зүйлийг золиослон, шаргуу бэлтгэл хийсэн. Бүгд хичээсний үр дүнд аварга болж чадлаа.
ОУХМ А.Мөнхбаяр дасгалжуулагчтай, спортын мастер Г.Ган-Очир ахлагчтай, Алтайн Барс-Хилчин клуб лигийн тэмцээний хэсгийн шатанд 21 тоглолтод оролцож, 15 хожил, зургаан хожигдолтой улирлыг II байраар өндөрлүүлж, Плей-Оффын хагас шигшээд өнгөрсөн улирлын аварга “Хасу Мегастарс” багийг 3:0 харьцаатай хожиж, аваргын төлөө шалгарсан билээ.
Энэтхэгийн импорт тоглогч Винит Жеромэ гайхалтай тоглолтыг үзүүлж, 25 оноо авсан бөгөөд довтолгоогоор 23 оноо, давуулалтаар 2 оноо авсан бол Бразил импорт тоглогч Луиз Фелипе Перотто 24 оноо авч, довтолгоогоор 20 оноо, давуулалтаар 4 оноо авсан байна. Мөн Монголын шигшээ багийн довтлогч ОУХМ Г.Цэнд-Аюуш 18 оноо авсан бөгөөд довтолгоогоор 15 оноо, хаалтаар 2 оноо, давуулалтаар 1 оноо авчээ.
undefined
undefined
Бэлтгэсэн Б.Мөнхзул
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн