Open iToim app
Спорт | 1 мин уншина

Филиппиний анхны өвлийн олимпын эмэгтэй тамирчин

Филиппиний анхны өвлийн олимпын эмэгтэй тамирчин
Нийтэлсэн 2026 оны 2 сарын 4
Энэ жилийн Өвлийн олимпын хамгийн залуу тамирчин уулын цанын төрөлд 17 настай Таллулах Плулкс Филлипин улсын туг дор оролцоно. Энэ нь Филиппин шиг дулаан уур амьсгалтай улсаас өвлийн олимпод түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчин оролцож байгаа юм.
Түүхэндээ анх удаа Филиппиний туг дор 2026 оны өвлийн олимпод оролцож буй эмэгтэй цанын тамирчин Таллулах Плулкс нь 17 настай бөгөөд энэ удаагийн олимпын хамгийн залуу тамирчин болж байгаа юм. Мөн Филиппин улсын хамгийн залуу олимпийн тамирчин болжээ.
Тэрээр 2008 онд АНУ-д төрсөн бөгөөд цанаар гурван настайгаасаа гулгаж эхэлжээ. Хэдий АНУ-д төрж өссөн хоёр улсын иргэншилтэй ч төрөлх эх орныхоо түүх, өв соёлыг төлөөлөх хүсэлтэй Филиппиний багийг сонгож, олон улсын тэмцээнд Филиппиний төлөөлөл болж оролцох шийдвэр гаргажээ. Түүний хувьд 2025 онд Азийн Өвлийн наадмын уулын цанын төрлөөр 16-р байр эзэлж, олимпод өрсөлдөх эрхээ авсан байна.      
Таллулах Плулкс: “Би Филиппинийхээ төлөө өрсөлдөхдөө үнэхээр их баяртай байна. Бүх залуу Филиппин эмэгтэйчүүдийн үлгэр жишээ болохыг хүсч байна” гэжээ.
Tallulah Proulx 2026 оны өвлийн олимпоор Slalom ба Giant Slalom-ын төрөлд өрсөлдөх бөгөөд медаль хүртэх магадлал багатай ч Филиппиний түүхэнд онцгой байр суурьтай оролцогч байх болно.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн