Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн дахин нэг том хороолол хотын төвд босож эхэллээ.Улаанбаатар хот огт хот төлөвлөлтгүйн жишээ бол нийслэлд ганц байдаг 3000 хүн багтах үзвэрийн газраа нурааж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн үүсгэн байгуулсан компани орон сууцны хороолол барьж байгаа явдал. Үе үеийн дарга нь бетонон ширэнгэ болсон хот, тэр дундаа хотын төвд нэмж барилга бариулахгүй гэдэг ч сургууль, цэцэрлэгийг нь ч шийдээгүй өндөр, өндөр хотхон хорооллууд сүндэрлэсээр байна.Тухайлбал, “UB palace” –ын газрыг "Хурдан стандарт" компани авч орон сууцны хороолол барьж эхлээд жил болж байна. Улаанбаатар хотод байдаг 3000 буюу хамгийн олон хүн багтдаг үзвэр үйлчилгээний ганц газрыг нурааж, оронд нь 8 блок орон сууцны хорооллийн сууриа хэдийнэ цутгажээ. "Хурд стандарт" компани нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн үүсгэн байгуулсан "Хурд групп"-ийн охин компани юм.Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас харахад "UB palace" буюу Улаанбаатар паласын газар 2025 оны нэгдүгээр сарын 17-нд Хурд стандарт ХХК-д шилжсэн байдаг. Тухайн үед хэвлэлийнхэн Б.Чойжилсүрэн сайдаас “UB palace” –ын газарт юу барихыг нь тодруулахад юу барихаа шийдээгүй хэмээн бултаж байв.