Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.02.04) энэ оны наймдугаар сард манай улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажилтай танилцахаар ирээд байгаа тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Ясмин Фуадыг хүлээн авч уулзлаа.