Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын хөдөлгөөний дүрэм зөрчих явдал буурч, хөдөлгөөнд соёлтой оролцох хандлага нэмэгдэж байна. Энэхүү систем нь гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнийг хянах боломжийг бүрдүүлжээ.