Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн болж өнгөрсөн. Өвөлжилт хүндэрч, ялангуяа хаврын улиралд мал төллөх үеэр эрсдэл нэмэгдэх хандлагатай байгааг малчид хэлж байна. Зарим бүс нутагт нэг боодол өвсний үнэ өмнөх жилүүдээс хэд дахин өсөж, шатахуун тээврийн зардал нэмэгдсэн нь оторлох, тэжээл татах боломжийг багасгаж, малчдын өр зээл нэмэгдэхэд нөлөөлжээ.