“Оюу толгой” компани 2025 оны дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцууллаа. Өнгөрсөн онд “Оюу толгой” компани нийт 2.34 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлсөн нь Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын ойролцоогоор 9 хувийг эзэлж байгаа аж. “Оюу толгой” компани 2025 оны дөрөвдүгээр улиралд нийт 772 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 571 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 87.3 хувийг буюу 1.7 их наяд төгрөгийн худалдан авалтыг эдгээр дотоодын компаниудаас авчээ. Тухайлбал, тайлант хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй “Хасуд бат” компани л гэхэд нийт 71,400 хос аюулгүй ажиллагааны бээлийг үйлдвэрлэн, Оюу толгойн уурхайд нийлүүлжээ.Олборлолт, үйлдвэрлэлийн тайлан мэдээлэлГүний уурхайн олборлолт хоногт 52 мянган тоннд хүрч дээд амжилт тогтоон, 12 дугаар сарын дундаж олборлолт хоногт 42 мянган тонн болж өссөн өндөр гүйцэтгэлтэй байлаа.