Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг "4:11" хурлаа хийлээ. Энэ удаагийн хурлаар АН-аас Засгийн газрыг зарим сайд нартаа яаралтай хариуцлага тооцохыг шаардаж, мөн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн санаачилж байгаа “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” шинэ хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.Засгийн газар сайд нартаа хариуцлага тооцохгүй бол ард түмнээс МАН-ыг чөлөөлөх улс төрийн акцыг эхлүүлнэАрдчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орон гүйцэтгэгч Д.Амарбаясгалан: Ардчилсан нам 21 аймаг, есөн дүүрэг, 330 суманд 200 гаруй мянган гишүүнтэй үндэсний хэмжээний намын хувьд УИХ дахь бүлэг болон бүлгийн гишүүдийн гаргасан улс төрийн байр суурийг дэмжиж, Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг өрнүүлнэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ө.Шижирийн тавьж буй шаардлагын дагуу Засгийн газар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг ойрын хугацаанд чөлөөлөхгүй бол Ардчилсан намын зүгээс Засгийн газрыг огцруулах акц өрнүүлнэ. 2023 оноос хойш хоёр парламент, гурван Засгийн газар дамнан ажилсан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 100 хоногт асуудлаа шийднэ гэж байгаа нь гэдэг цаг хожих гэж байгаа арга. Өнөөдрөөс тооцвол 100 хоногийн хугацаа нь тавдугаар сар хүртэл буюу орон сууцны дулааныг зогсоодог хугацаатай давхцаж байна. Энэ үед иргэдийн эрчим хүчний хэрэглээ буурсан байдаг. Засгийн газрын өнөөгийн байдал, ард түмэнд учруулж буй дарамт нь МАН-аас ард түмнээ чөлөөлөх нөхцөл байдалд хүргэж байна. Иймээс дээрх Засгийн газрын гишүүдэд яаралтай хариуцлага тооцохгүй бол ард түмнээс МАН-ыг чөлөөлөх улс төрийн акцыг эхлүүлж, Ардчилсан нам УИХ дахь Ардчилсан намын бүлэгтээ улс төрийн дэмжлэг үзүүлж, орон даяар Засгийн газарт хариуцлага тооцох акцыг өрнүүлэх болно.