Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

"Дэлхийн адууны өдөр"-т зориулан Хүй долоон хутагт цогцолбор байгуулна

"Дэлхийн адууны өдөр"-т зориулан Хүй долоон хутагт цогцолбор байгуулна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 4 минутын өмнө
“Дэлхийн адууны өдөр” арга хэмжээг ирэх долдугаар сарын 11-13-ны хооронд анх удаа Монгол Улс зохион байгуулахаар болсон. Тиймээс тус үйл ажиллагаанд зориулан Хүй долоон худагт цогцолбор байгуулахаар болжээ. Уг цогцолбор таван төрлийн хүрээ буюу “Үндэсний спортын хүрээ”, “Соёлын хүрээ”, “Нүүдэлчин хүрээ”, “Өв тээх хүрээ”, “Язгуур хүрээ” нэрээр үйл ажиллагаа явуулах юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталсан. Уг тогтоолын дагуу энэхүү үйл ажиллагааг Хүй долоон худагт зохион байгуулах бөгөөд ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг ахалж байгаа аж.
undefined
Уг ажлыг зохион байгуулах ажлын хэсэгт ажиллаж буй НИТХ-ын дарга А.Баяр дараах мэдээллийг өглөө. Тэрээр "Эрт дээр үеэс эдүгээ хүртэл адууны соёл, уламжлалаа хадгалсаар ирсэн нүүдэлчин, морьтон улсын хувьд дэлхийн бүх морьтныг эх орондоо авчирч, нэгэн дор цуглуулан 10 мянган морьтон парадыг хийнэ" гэжээ.
Тэгвэл Дэлхийн адууны өдөрт зориулсан 10 мянган морьтны жагсаалд монголчуудын танил болсон Солонгосын алдарт жүжигчин Жан Хёг оролцох ба мянгатын баатрын дүрээр энэхүү жагсаалд жагсана. Түүнчлэн тив дэлхийд алдартай хүмүүс морины элч төлөөлөгч болж уг парадад оролцох бөгөөд олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
Бэлтгэсэн Б.Мөнхзул
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн