Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Б.Баатар: Өнөөдөр 22:00 цагаас ТЭЦ-4-ийн нэг зуухыг зогсоож, хязгаарлалт хийхээс өөр аргагүй болсон

Б.Баатар: Өнөөдөр 22:00 цагаас ТЭЦ-4-ийн нэг зуухыг зогсоож, хязгаарлалт хийхээс өөр аргагүй болсон
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 26
ТЭЦ-4 дулаан, цахилгааны станц дээр гарсан өмнөх гэмтлийг засварлаж хэвийн горимд шилжүүлсэн ч дахин гэмтэл гарсны улмаас өнөөдөр оройноос буюу энэ сарын 26-наас эхлэн ТЭЦ-4-ийн нэг зуухыг зогсоохоор болжээ.
Нэг зуухыг зогсоосноор 100 МВт-ын хүчин чадлын дутагдал үүсдэг байна. Энэ нь ойролцоогоор 20 мянган айл өрхийн буюу 10 аймгийн төвийн цахилгаан хэрэглээг хязгаарлах нөхцөл байдал үүсжээ. Энэ талаар Диспетчерийн үндэсний төвийн ерөнхий диспетчер Б.Баатар мэдээлэл өгчээ.
Тэрээр “Одоогийн байдлаар ТЭЦ-4 дээр маш өндөр эрсдэлтэй ажиллаж байна. Нийт дөрвөн зуух зогсолтод хүрч болзошгүй байдалтай ажиллаж байгаа. Өнөө өглөөний мэдээллээр нэг зуухыг яаралтай зогсоох шаардлага үүссэн. Бид тухайн зуухыг аваарын горимд оруулж бүх үзүүлэлт ачааллыг нь багасгасан. Гэвч өнөө орой 22:00 цагаас нэг зуухыг зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна.
Ингэснээр тодорхой хэмжээний цахилгааны хязгаарлалтууд хийнэ. Зуух гэдэг бол угаасаа тасралтгүй ажиллаж байх ёстой тоноглол. Сүүлийн 3–4 сарын хугацаанд зогсолтгүй ажилласан. Мөн тухайн зууханд хийх ёстой засвар үйлчилгээг огт хийгээгүй.
Хэдийгээр бид нэг зуухаа аваарын байдалд оруулж, параметрүүдийг нь бууруулан ажиллуулж байгаа ч цаашид зогсоохоос өөр аргагүйд хүрч байна. ТЭЦ-4 дээр нэг зуух зогсоход ойролцоогоор 100 МВт-ын хүчин чадлын дутагдал үүсдэг. Хэрэв нэг айл дунджаар 5 кВт орчим хэрэглээтэй гэж тооцвол энэ нь 20 мянга орчим айлын хэрэглээ. Энэ нь 10 орчим аймгийн төвийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний цахилгаан тасрах эрсдэл гэсэн үг. Иймээс 20 мянган айлын хэрэглээ буюу 100 МВт-ын хомсдол үүсэж, цахилгааны хязгаарлалтыг үргэлжлүүлэхээс өөр аргагүй байна” гэлээ.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн