Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдийн талаарх үндэсний хэмжээний судалгаа, дата мэдээллийн санг бүрдүүлнэ. Олон улсын, тэр дундаа Япон улсын шилдэг туршлагыг судалж, нутагшуулна. Хүртээмжтэй сургалтын орчин, дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулна. Багш, мэргэжилтний мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, харилцан суралцах орчныг бүрдүүлнэ. Сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйг шинэчлэх, хүүхэд төвтэй сургалтын загварыг нэвтрүүлнэ. Аутизмтай хүүхдийн талаарх нийгмийн эерэг ойлголт, хүлээн зөвшөөрлийг нэмэгдүүлнэ. Үндэсний болон олон улсын түвшний чуулга уулзалт, семинар, туршлага солилцооны арга хэмжээ зохион байгуулна. Монголын аутизмын холбооноос боловсруулсан гарын авлага, материалуудыг хэвлэмэл болон цахим хэлбэрээр түгээнэ. Япон Улс, JICA болон олон улсын байгууллагуудтай урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
