Open iToim app
Спорт | 2 мин уншина

Хойд Солонгосын тамирчид “Иван Ярыгины цом”-д өрсөлдөнө

Хойд Солонгосын тамирчид “Иван Ярыгины цом”-д өрсөлдөнө
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 23
ОХУ-ын Красноярск хотод жил бүр зохион байгуулагддаг, алдарт бөх Иван Ярыгины нэрээр нэрлэгдсэн олон улсын чөлөөт бөхийн томоохон тэмцээн болох “Иван Ярыгины цом” энэ сарын 29-нд эхэлнэ. Киргиз, Казакстан, Энэтхэг, Турк, Узбекистан, Өмнөд Солонгос тэргүүтэй 30 гаруй орны бөхчүүд оролцох ба Хойд Солонгосын баг энэ жил оролцоор болжээ.
Хойд Солонгосын шигшээ багийн дасгалжуулагчаар олимпын хошой аварга Ким Ил ажиллаж байгаа аж. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчид багтсан байна.
Эрэгтэйчүүдийн -57 кг жинд чөлөөт бөхийн чансаагаараа 58 мянган оноогоор дэлхийд тэргүүлж байгаа Дэлхийн аварга , Азийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Хан Чхон Сон, -65 кг жинд Азийн аваргын хүрэл медаль, Азийн наадмын хүрэл медальт Ким Кван Жин өрсөлдөх юм.
Эмэгтэй тамирчдын хувьд -50 кг жинд чөлөөт бөхийн чансаагаар 54 мянга гаруй оноогоор дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдэж байгаа, өнгөрсөн оны Дэлхийн аварга, Азийн аваргын хүрэл медальтай Вон Мён Чхон тэргүүтэй тамирчид оролцоно.
Иван Сергеевич Ярыгин нь ОХУ-ын алдарт бөхчүүдийн нэг ба түүнийг дэлхий нийтээрээ хүндэлдэг гол шалтгаан нь түүний олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олсон амжилт юм. Тэрээр 1948 оны 11 дүгээр сарын 7-нд Оросын Сибирийн Красноярск мужид төрсөн. 1972 оны Мюнхены Олимпын аварга, 1974, 1975 оны Дэлхийн аваргын медальт, Зөвлөлт Холбоот Улсын олон удаагийн аварга юм. Тэр зөвхөн амжилтаараа ч биш, бөхийн спортыг хөгжүүлэх, залуу тамирчдыг бэлдэх тал дээр ч их хувь нэмэр оруулсан хүн юм.
Түүний нэрэмжит “Иван Ярыгиний цом” хэмээх тэмцээн нь Орос болон олон улсын чөлөөт бөхийн томоохон тэмцээнүүдийн нэг болсон.
Бэлтгэсэн Б.Мөнхзул
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн