Монгол Улсын иргэн бүр эзэмшдэг "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг энэ онд олгох боломжгүйг тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу мэдээлсэн.
Учир нь "Эрдэнэс Тавантолгой" ХК олон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар болон УИХ-ын шийдвэрээр 9.5 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлжээ. Мөн энэ онд хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийх ёстой. Үүнтэй холбоотойгоор энэ онд үндсэн үйл ажиллагаанаас гадуурх төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 700 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх төлөвлөгөөтэй байгаа аж.
Гэхдээ ногдол ашиг тараах, эсэх эцсийн шийдвэрийг компанийн Төлөөлөл Удирдах зөвлөл гаргана. 2025 оны компанийн санхүүгийн тайлан хоёрдугаар сар гарна. Ингээд санхүүгийн тайланд аудит орсны даргаа ТУЗ хуралдаж ногдол ашиг тараах, эсэх шийдвэрийг эцэслэн гаргах юм.
1072 хувьцааг иргэдэд олгосноос хойш гурван удаа ногдол ашиг тарааж байсан. Тодруулбал,