Авлигатай тэмцэх газар эрчим хүчний салбарт өндөр албан тушаал хашиж байгаа нэр бүхий албан тушаалтнуудыг ээлж дараалан баривчилж, гэр болон албан тушаалд нь нэгжлэг хийж эхлээд байна. Манай улс БНСУ-ын Экзим банкны зээлээр 10 аймагт дулааны станц барихаар 2018 онд тохиролцсон ч өнөөдрийг хүртэл бүрэн баригдаж ашиглалтад ороогүй байна. Тодруулбал, Архангай аймагт барих дулааны станцын ажил эхлээгүй, бусад есөн аймагт дулаан станц барих барилга угсралтын ажил эхэлсэн ч сүүлийн гурван жил зогсонги байдалд байгаа аж. 10 аймагт дулааны станц барих төсөл яагаад гацаж, удаашрав гэдэг нь хоёр шалтгаантай.Нэгдүгээр шалтгаан нь, барилга угсралтын үндсэн гүйцэтгэгчээр шалгарсан Солонгосын "Бёгсан Инженеринг" компани дампуурлаа зарласан байна. Тус компани 2019 онд есөн аймагт дулааны станц барих барилга угсралтыг хариуцахаар шалгарч, 110 сая ам.долларын гэрээ байгуулсан ч 2024 оноос сураг тасарсан. 2025 онд тус компани дампуурлаа зарлаж, өнөөдрийг хүртэл татан буугдах процесс үргэлжилж дахин тодорхойгүй байдал үүсжээ.Хоёрдугаар шалтгаан нь, Эрчим хүчний яамнаас 2019 онд 10 аймагт дулаан станц барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНХАУ-аас хоёр, Монгол Улсаас хоёр аж ахуйн нэгжийг шалгаруулж 2019 оны долдугаар сарын 31-нд 9 сая гаруй сая ам.долларын гэрээ байгуулсан байна. Зөвлөх үйлчилгээний гэрээг 4-5 удаа сунгасан асуудал яригдаж байгаа юм.