Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй Азийн химийн олимпиад Индонезийн Бали хотод 15‑18‑нд зохион байгуулагдаж, 12 орны сурагч А, В түвшинд өрсөлджээ.
Сант ахлах сургуулийн таван сурагчийн бүрэлдэхүүнтэй баг 2026 оны Азийн химийн олимпиадаас (AChO) нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. 10-12-р ангийн сурагчдын ангилалд М.Хулан алтан медаль, Б.Энхжин, Б.Ариунболор, М.Цогтзул нар мөнгө, Г.Ананд хүрэл медалийн эзэн болжээ.
Азийн химийн олимпиад нь 7-12-р ангийн сурагчдын дунд жил бүр англи хэл дээр зохион байгуулагддаг академик тэмцээн юм. Энэ олимпиад нь химийн мэдлэг, логик сэтгэлгээ, лабораторийн ур чадварыг сорих зорилготой бөгөөд онолын болон практик сорилтуудаас бүрддэг.
Өмнөх жил ч олон орны сурагч оролцож, тэр дундаа Вьетнам, Индонези, Малайз зэрэг улсын багууд олон медаль хүртэж байжээ. Харин Манай улсын сурагчид өмнөх жил нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм.
Харин Олон улсын химийн олимпиад (IChO)-д Монгол Улсын баг 2019 оноос эхлэн оролцож, хоёр мөнгө, зургаан хүрэл медалийн эзэн болсон ба нэг сурагч тусгай шагнал хүртэж байжээ.