Тодруулбал, 2025 онд улсын хэмжээнд 56.7 мянган хүүхэд төрсөн нь 2024 оныхоос 5.8 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд 1000 хүнд ногдох төрөлтийн хэмжээ 16.3 хувьтай гарлаа. 2024 онд 57.3 мянган хүүхэд төрж байсан нь мөн л өмнөх оныхоосоо 10.3 хувиар буурсан үзүүлэлт байв. Үүнээс яг 10 жилийн өмнө манай улсын төрөлтийн тоо дээд рекордоо эвдэж 82.8 мянган хүүхэд төрж байсан юм. Тэгэхээр 2025 оны төрөлтийн хэмжээ 2014 оны рекордоос 31.6 хувиар буурсан болж таарч байна. Сүүлийн зургаан жилийн турш төрөлтийн тоо тасралтгүй буурч, жилд дунджаар 3.8 мянгаар хорогдсоор байна.