Ардчилсан намаас “4/11 мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Тус хэвлэлийн хурлаар эрчим хүчний салбарт үүсээд буй нөхцөл байдлын талаар тодорхой улс төрийн дүгнэлт хийх, цаашид баримтлах бодлогын байр сууриа олон нийтэд танилцуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ.