IV цахилгаан дулааны станцад гэмтэл гарч нийслэлчүүд өвлийн хамгийн хүйтэн өдрүүдэд цахилгаан дулааны хязгаарлалтад орж байна. Нэг өдрийн дотор гэмтлийг засахаар ажиллаж байгаа гэж мэдэгдсэн ч хоёр өдөр цахилгаан дулааны хэрэглээг хязгаарлаж байна. Өнөөдөр ч гэмтлийг бүрэн засварлаж дууссан, эсэх нь тодорхойгүй байгаа. "ТЭЦ-IV" бол 43 жилийн насжилттай. Энэ хугацаанд зуухны бүрэн шинэчлэл огт хийгээгүй, гаднах гадаргуу буюу шугам хоолойг хэсэгчилж солих засварыг л хийж иржээ. Тус станц долоон турбин, найман зуухны горимоор буюу бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд ямар ч нөөцгүй ажилладгийг "ТЭЦ-IV"-ын Ерөнхий инженер П.Болдбаатар хэлсэн. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа учраас шинээр нэг зуух барих хөрөнгийг шийдэж өгөх хүсэлтээ 2018 онд гаргажээ. Гэтэл өнөөдрийг хүртэл найман жилийн хугацаанд хөрөнгийг шийдэж өгөөгүй учраас Улаанбаатар хот хэзээ ч гал алдахад бэлэн, мөн инженер техникийн ажилтнууд ч маш эрсдэлтэй хүнд нөхцөлд ажиллаж байна. Нөгөө талдаа жил бүр нийслэлийн дулаан цахилгааны хэрэглээ асар их нэмэгдэж байгаа. Гэтэл дулаан цахилгааны эх үүсвэрээ нэмэхгүй, тоног төхөөрөмжөө шинэчлэхгүй олон жил аргалж явсаар иржээ. Энэ бүхний хариуцлагыг салбарын сайд нь хүлээхгүй албан тушаалтайгаа зууралдсаар байх уу. Уг нь салбарын сайд бол тухайн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суулгаж, тулгамдаад байгаа асуудлыг шийдэх үүрэгтэй. Гэтэл 2018 оноос хойш нийслэлийн дулааны 55, эрчим хүчний 60 хувийг хангадаг дулааны цахилгаан станц нь нэг зуух нэмж барих хүсэлтээ өгөөд байхад шийдэж, хөрөнгө оруулалтыг нь улсын төсөвт суулгаж чадахгүй найман жилийг үдэж.