Open iToim app
Эрх зүй | 1 мин уншина

16 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадорж нарыг шүүх хурал эхэллээ

16 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадорж нарыг шүүх хурал эхэллээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 22
16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хөнөөсөн гэх Ц.Дагвадоржид холбогдох хэргийн шүүхийн хурал өнөөдөр буюу нэгдүгээр сарын 22-ны өдөр 10.00 цагт эхэллээ.
Хэргийн эргэн сануулбал, Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай Ц.Дагвадорж нь 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөж, гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд амь хохирогчдын цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан онц ноцтой хэрэг гарсан.
Прокуророос тухайн хэрэгт холбогдуулан Ц.Дагвадорж, Х.Энхсайхан нарт Эрүүгийн хуулийн дагуу яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, улмаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаасан юм. Тэгвэл тус хэргийг шалгаж дуусаад, дахин шүүх рүү шилжүүлсэн байна. Хохирогчоор татагдаад байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг яллагдагчаар татаад байгаа.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн