ДЦС-4 дээр 500 тонн усыг халаах хүчин чадалтай есдүгээр зуух барих төсөл анх боловсруулагдаад 10 гаруй жил болж байна. Би 2022 оны наймдугаар сард сайдаар томилогдсоноосоо хойш уг төслийг улсын төсөвт суулгах чиглэлд хөөцөлдөж байгаа. Энэхүү зуухыг барихад ойролцоогоор 360 тэрбум төгрөг шаардлагатай. Харамсалтай нь одоог хүртэл шийдэж чадаагүй байна. Тиймээс нийслэлийн дулааны асуудлыг бүрэн шийдэхийн тулд зайлшгүй ТЭЦ-5-ыг ашиглалтад оруулах шаардлагатай.