Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн форумд оролцоод гадаадад томилолтой байгаа учраас Засгийн газрын хуралдааныг Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр даргалж байгаа аж.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цаг үеийн шалтгаантай асуудал, тэр дундаа Эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдал, цахилгаан дулааны хязгаарлалтын мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өгөх юм байна.
“Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулах, Засгийн газрын тогтоолын төсөл
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27-р хуралдааны дүнгийн тухай
Цахилгаан станцад гарсан осол, цахилгааны түр хязгаарлалтын талаар мэдээлэл