Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Цахилгаан хязгаарлах газрууд

Цахилгаан хязгаарлах газрууд
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 20
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц нь бэлтгэл тоноглолгүй бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх хугацаанд зуухны халах гадаргууд гэмтэл гарчээ.
Тиймээс цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орж, үүнээс шалтгаалан нэгдүгээр сарын 20-ны мягмар гарагт тодорхой байршлуудад эрчим хүчний хязгаарлалт хийхээр болжээ. Хязгаарлалт 1.5 цаг үргэлжлэх бөгөөд тоноглолын гэмтлийг 24 цагийн дотор засварлахаар ажиллаж байгаа аж.
Эрчим хүчний системийн тасралтгүй, найдваргүй байдлыг хангахын тулд дараах цагуудад зайлшгүй шаардлагатай бус цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.
Цахилгаан эрчим хүчний хязгаарлалт нь “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хийгдэнэ.
Мөн хязгаарлалт хийгдэх хэрэглэгчдэд гэрээнд бүртгэлтэй гар утасны дугаарт мессэжээр мэдэгдлийг хүргүүлэн ажиллаж байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн