УИХ-ын дарга Н.Учрал Төв банкинд хийх хяналт, шалгалтын асуудлаар Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Монголбанкны рөнхийлөгч С.Наранцогт нартай уулзаж тодорхой чиглэл өглөө.Төв банк 700 гаруй орон тоотой байгаа учраас бүтцийг шинэчилж, давхардсан орон тоог хасах чиглэлийг С.Наранцогт ерөнхийлөгчид өгсөн бол Ерөнхий аудитор С.Магнайсүрэнд Төв банкинд аудит оруулах чиглэлийг өглөө. Харин Монголбанкны ерөнхийлөйгч С.Наранцогт бүтцийн өөрчлөлтийг хоёр үе шаттай хийх бөгөөд ирэх 7 хоногт эхний бүтцийг баталж хэрэгжүүлнэ. Ингэхдээ 19 газраа 10 болгон бууруулж байгаагаа хэлэв.УИХ-ын дарга Н.Учрал хэлэхдээ "Монголбанк 10 их наядын алдагдалтай байна. Таван жилийн өмнө 400 хүнтэй ажиллаж болдог байсан бол бараг 2 дахин нэмэгдсэн. Хэмнэлтийн хуулиа хэрэгжүүлж шаардлагагүй орон тоог бууруул. Мөн Монголбанк аудит хийх хүсэлтээ гаргаж аудит хийлгэ. Ерөнхий аудит Монголбанкинд шалгалт оруул. Шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүл. Үнэхээр замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол шалгуул" гэсэн юм.Харин Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Монголбанкаас хүсэлт тавибал богино хугацаанд Төв банкинд аудит хийх боломжтой гэдгээ илэрхийллээ.