Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол улс 2025 онд БНХАУ-тай 18,7 тэрбум ам.долларын худалдаа хийсэн бөгөөд энэ нь улсын нийт гадаад худалдааны 69,2 хувийг дангаараа бүрдүүлжээ. Нийт экспортын 92,6 хувийг уул уурхай, 5,3 хувийг хөдөө аж ахуй эзэлсэн байна.