Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

С.Наранцогт: Монголбанк хоёр үе шаттай бүтцийн өөрчлөлт хийнэ

С.Наранцогт: Монголбанк хоёр үе шаттай бүтцийн өөрчлөлт хийнэ
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 16
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж шийдвэрээ танилцууллаа.
  • Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн өр орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувиар шинэчлэн тогтоолоо
  • Банкуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг нэг нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.
Монгол Улсын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 21 хувиар өссөн байна.
Хэвлэлийн хуралд Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тус банк 700 гаруй ажилтантай орон тоо хэтэрсэн асуудлыг УИХ-ын түвшинд ярьсан. Тэгвэл энэ талаар шинэ ерөнхийлөгч С.Наранцогт сэтгүүлчийн асуултад хариулахдаа хоёр үе шаттай бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ хэллээ. Тэрээр "Би ажлаа аваад сар гаруй хугацаанд ажиллаж байна. Энэ хооронд Монголбанкын дунд хугацаанд баримтлах стратеги, бодлогын хувьд хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлохоос гадна бүтэц зохион байгуулалт, бүтээмжийг нэмэгдүүлэх, олон улсын Төв банкны жишигт нийцэхүйц бүтэц хийгдэж байна. Энэ шийдвэр удахгүй албажна. Бүтэц зохион байгуулалтын хувьд нэлээд цэгцэрнэ. Энэ ажил хоёр үе шаттай байх бөгөөд эхний ээлжид бүтцийн хувьд зөв бүтээмжтэй, ухаалаг зохион байгуулалттай болно" гэсэн юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн