Open iToim app
Улс төр | 2 мин уншина

АТГ татгалзсан ч Я.Содбаатарын шахаасаар Ц.Батсайханыг АТҮТ-ийн даргаар томилжээ

АТГ татгалзсан ч Я.Содбаатарын шахаасаар Ц.Батсайханыг АТҮТ-ийн даргаар томилжээ
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 14
Авто тээврийн үндэсний төвийн даргаар тод манлай уяач Ц.Батсайханыг томилжээ.
Оны өмнө Ц.Батсайханыг АТҮТ-ийн даргаар томилох саналыг Зам тээврийн яамны ТНБД Б.Насантогтох ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлд хүргүүлсэн. Мөн Сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу АТГ-т хянуулахаар хүргүүлсэн байна. Харин АТГ-аас Ц.Батсайхан нь Сонирхлын зөрчилтэй учраас томилж болохгүй гэсэн хариу өгсөн ч өнгөрсөн 7 хоногт томилгоог хийжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын шахаасаар хуульд нийцээгүй ч Ц.Батсайханыг Авто тээврийн үндэсний төвийн даргаар томилсон аж.
Ц.Батсайханы ах нь "Симба" хочит Ц.Батаа бол дүү нь МАН-ын нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энх. Ах Ц.Батаа нь 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд УИХ-ын дарга асан М.Энхболдын нэг сургуулийн найз. Харин дүү Ц.Бат-Энх нь М.Энхболдыг МАН-ын дарга байхад намынхаа нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өдгөө "Эрдэнэт үйлдвэр"-ийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын даргаар ажиллаж байгаа. Тэгвэл 2019 онд М.Энхболд ММСУХ-ны Ерөнхийлөгчийн суудлаа Ц.Батсайханд өвлүүлэн өгч байв.
Түүний намтарт ОХУ-ын Новосибирск хотын Их Сургуульд суралцаж, эдийн засгийн мэргэжил эзэмшсэн, СУИС-ийг төгссөн гэж бичсэн ч бүгд худлаа гэнэ. Тэрээр ямар ч сургуул төгсөөгүй СУИС-д дуучнаар суралцаж байсан ч сургуулиа төгсөж чадаагүй гэнэ. Тиймээс мэргэжлийн бус дуучин, уяач хийж яваад ах нарынхаа түлхээсээр төрийн албанд цөөнгүй удаа томилогдон ажилласан.
Мэргэжлийн байгуулага нь ашиг сонирхлын зөрчилтэй байгаа учраас АТҮТ-ийн даргаар Ц.Батсайханыг томилж болохгүй гэдэг бичиг хүргүүлчихээд байхад "даргын хүн" гэсэн шалтгаанаар хууль зөрчиж томилгоо хийжээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн