Олон хүн баярын улирлын дараа биеэ амраах зорилгоор “Dry January” буюу нэгдүгээр сард архи уухгүй байх хөдөлгөөнд нэгддэг байна. Хэрэв танд архинаас түр завсарлага авах шаардлагатай санагдаж байвал нэг сар эсвэл түүнээс дээш хугацаанд архи хэрэглэхгүй байх нь бие махбод болон сэтгэцийн эрүүл мэндэд олон төрлийн ашиг тустай гэдгийг энд дурдая.
“Эдгээр ашиг тус тухайн хүний өмнөх архины хэрэглээ ямар байснаас шалтгаалж харилцан адилгүй илэрдэг” хэмээн Америкийн Таргалалтын Анагаах Ухааны Зөвлөлийн эмнэлгийн захирал, доктор Рекха Б. Кумар Healthline-д ярьжээ.
Түүний хэлснээр архи бага хэрэглэдэг хүн нэг сарын турш уухаа болиход эрүүл мэндийн хувьд хүчтэй өөрчлөлт гарахгүй боловч их хэмжээгээр архи хэрэглэдэг хүмүүст илүү тод физиологийн өөрчлөлт ажиглагдаж болдог хэмээн Кумар онцолжээ. Үүнд:
Канзасын Их Сургуулийн Анагаахын Төвийн клиник лабораторийн эмнэлгийн захирал, доктор Амитаба Дасгупта “Судалгаагаар сард ердөө нэг удаа ч гэсэн хэтрүүлэн уух нь зүрх судасны өвчин, тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг нь тогтоогдсон” гэж хэлжээ. Тэрээр дунд зэрэг хэрэглэдэг хүмүүст бус, хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст анхааруулах шаардлагатайг онцолсон байна.
30 хоног архи уухаа болиход гарах өөрчлөлтүүд
АНУ-ын хоол тэжээлийн өнөөгийн зөвлөмжөөр эмэгтэйчүүд өдөрт 1 хундагаас ихгүй, эрэгтэйчүүд өдөрт 2 хундагаас ихгүй архи хэрэглэхийг “дунд зэрэг” гэж үздэг. Гэсэн ч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) “архины хэрэглээний аюулгүй түвшин гэж байхгүй” хэмээн мэдэгдсэн байдаг. Та архийг бага, дунд, эсвэл их хэрэглэдэг эсэхээс үл хамааран, нэг сар завсарлах нь дараах ашиг тустай юм.
Архийг удаан хугацаанд хэтрүүлэн хэрэглэвэл элэгний хатуурал үүсдэг. “Энэ нь нэг өдрийн дотор бий болчихдог зүйл биш. Гэхдээ эрэгтэй хүн өдөрт хоёроос дээш, эмэгтэй хүн нэгээс илүү хундага тогтмол уудаг бол элэг өөхөлдөг. Харин архи уухаа зогсоовол эдгээр өөрчлөлт буцаж, элэг хэвийн байдалдаа орж чадна” гэж Дасгупта тайлбарлав. Элэг нь дасан зохицох чадвар сайтай эрхтэн тул архи уухаа больсноос хойш хэдхэн долоо хоногийн дотор эерэг өөрчлөлт ажиглагдаж эхэлдэг байна.
Кумарын хэлснээр, архи хэрэглэхгүй үед элэг биеэс ялгарах бусад хорт бодисыг задлах, өөх тос болон илүүдэл дааврыг боловсруулах зэрэг “жинхэнэ ажлуудаа” илүү сайн хийж чаддаг аж.
2. Зүрх судасны өвчний эрсдэл буурна
Архи элгэнд задрахдаа дегидрогеназ гэдэг ферментийн оролцоотойгоор боловсруулагддаг. Гэвч архийг их хэмжээгээр уухад энэ фермент ханаж, өөр замаар задардаг. “Ийнхүү өөр замаар задрах үед чөлөөт радикалууд ихээр үүсэж, тэдгээр нь муу холестерин (LDL)-ийг исэлдүүлдэг байна. Исэлдсэн LDL нь хүзүүний судсанд хуримтлагдаж бөглөрөл үүсгэдэг ажээ.
Харин дунд зэргийн хэрэглээтэй үед архи:
2022 оны судалгаагаар 40-өөс доош насныханд архи уух нь ямар ч эрүүл мэндийн ашиггүй, зөвхөн эрсдэл дагуулдгийг тогтоожээ. “Дүгнэж хэлбэл бага хэмжээ нь зүрхэнд харьцангуй бага нөлөөтэй байж болох ч, их хэмжээний архи зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг” гэж Дасгупта хэлэв. Зүрхний эрүүл мэнддээ санаа зовж буй хүнд тэрээр архины хэрэглээгээ багасгах, биеийн идэвхийг нэмэгдүүлэхийг зөвлөжээ. Учир нь дасгал хөдөлгөөн сайн холестериныг нэмэгдүүлдэг.
АНУ-ын Үндэсний Хор Судлалын Хөтөлбөр архийг хүний биед хавдар үүсгэгч бодис хэмээн албан ёсоор ангилсан байдаг. Тус тайланд дурдсанаар, архийг тогтмол, их хэмжээгээр хэрэглэх тусам архитай холбоотой хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг байна.
Архи дараах хавдруудтай холбоотой нь тогтоогдсон. Үүнд:
2013 оны тооцоогоор АНУ дахь хавдрын нас баралтын 3.5 хувь нь архитай холбоотой байжээ. Харин 2024 оны судалгаагаар ахмад настнуудад архи уух нь ашиггүй бөгөөд хавдар, өвчнөөс шалтгаалсан нас баралтыг өсгөдөг нь тогтоогдсон байна.
Их хэмжээгээр архи хэрэглэх нь жин нэмэх шалтгаан болдог тул архи уухаа болиход зарим хүний жин буурч магадгүй. Гэхдээ архи калори ихтэй ч, зүгээр л уухаа болих нь заавал жин хасна гэсэн үг биш гэдгийг Кумар онцолжээ.
Архи их уудаг хүн урт хугацаанд архи хэрэглэхээ зогсоовол:
Зарим тохиолдолд Кумар жин хасах зорилгоор архийг багасгах эсвэл бүрмөсөн зогсоохыг зөвлөдөг. “Хооллолт, дасгал, нойр, стресс бүгд сайн байхад жин буурахгүй байгаа хүмүүст архийг бүрмөсөн зогсоож үзэхийг туршилтаар зөвлөж байсан” гэжээ.
5. Тархины эрүүл мэнд сайжирна
Кумарын хэлснээр архинаас бүрэн зайлсхийх хэрэгтэй хүмүүс бол 21-ээс доош насныхан бөгөөд энэ нь зөвхөн хуулийн шалтгаантай холбоотой биш юм. “Архи уух доод насыг 21 гэж тогтоосон нь учиртай. Өсвөр насныхан болон их, дээд сургуулийн оюутнуудын архидалт маш том асуудал болдог. Энэ нь ой санамж муудах, тархины хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Оюутнуудын хувьд архи уухгүй байх нь хамгийн зөв сонголт” гэж тэрээр хэлжээ. Мөн архины хамааралтай хүмүүс, эсвэл гэр бүлийнх нь гишүүд дунд архины донтолттой хүн байдаг бол энэ зөвлөгөө адилхан хамаарна.
Олон хүн унтахын өмнө архи уувал хурдан унтдаг, гүн нойрсдог гэж боддог ч бодит байдалд эсрэгээрээ нөлөөлдөг. 2014 оны судалгаагаар унтахын өмнө их хэмжээний архи хэрэглэх нь нойр хүрэх хугацааг богиносгож байгаа мэт боловч шөнийн турш нойр тасалдаж, чанар муутай болгодог нь тогтоогджээ.