Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Х.Нямбаатар: Засгийн газраас өгсөн үүргийн дагуу “Фүлхэм” багт санхүүжилт шилжүүлсэн

Х.Нямбаатар: Засгийн газраас өгсөн үүргийн дагуу  “Фүлхэм” багт санхүүжилт шилжүүлсэн
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 14
Английн “Фүлхэм” багтай Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 1.1 сая ам.доллар буюу 4.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, 2025 оны эхний хагас жилд дөрвөн удаагийн гүйлгээгээр санхүүжилтийг 100 хувь шилжүүлсэн талаар манай сайт мэдээлсэн билээ. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар уг асуудлаар тайлбар мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн байна.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Английн "Фүлхэм" багтай гэрээ байгуулсан нь үнэн. Монголд зочлох жилийн хүрээнд Соёлын яам сурталчилгааны дараах ажлуудыг хийх ёстой гээд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр надад үүрэг өгсөн. Гүйцэтгэгч сонгон шалгаруулахаа Соёлын яам хийсэн. Соёлын санхүүжилтийнхээ тодорхой хувийг гаргаад үлдсэнийг нь Нийслэл гарга гэж Засгийн газраас даалгасан. Би Засгийн газрын шийдвэрт захирагдаж ажиллах ёстой.
Go Mongolia гээд сурталчилгаа хийж аялал жуулчлал нэмэгдэж байгаа ч би бол гайхаад байгаа. Нийслэл санхүүжилтийн хариуцсан хувиа шилжүүлсэн. Үүнээс хойш төлбөр хийгдээгүй. Соёлын яам дахиад сунгаж байгаа сураг байна лээ. Түүнийг бол би мэдэхгүй.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн