Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн шинэ спорт цогцолборын барилгын ажилтай өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар танилцлаа. Энэхүү спорт цогцолборын барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд усан бассейны туршилт тохируулга, шалны халаалт угсрах ажлууд хийгдэж байна. Тус ажлын гүйцэтгэгчээр “Гэрэлтжин” ХХК ажиллаж байгаа юм.