Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Л.Энх-Амгалан сайдын Боловсролын зээлийн сангийн зээлээс чөлөөлсөн тушаал хууль зөрчсөнийг аудит, АТГ тогтоожээ

Л.Энх-Амгалан сайдын Боловсролын зээлийн сангийн зээлээс чөлөөлсөн тушаал хууль зөрчсөнийг аудит, АТГ тогтоожээ
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 14
1993 онд Шинжлэх ухаан боловсролын яамны дэргэд “Сургалтын төрийн сан”-г байгуулж байсан бөгөөд 2016 оноос Боловсролын зээлийн сан болгон өргөжүүлсэн байдаг. Харин 1997 оноос гаднын их, дээд сургуульд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцаж буй залууст сургалтын төлбөр, амьжиргааны төлбөрийн зээл олгож байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд тус сан дарга нар, тэдний үр хүүхэд, хүргэн бэрийг хүртэл сургадаг сан болж хувирсан нь олон нийтэд ил болсон. 
Тэгвэл тус зээлээр гадаад, дотоодод суралцсан суралцагсдыг тухайн үеийн Боловсролын сайд нарын тушаалаар зээлээс чөлөөлж байжээ. Тодруулбал, Боловсролын зээлийн сангаас зээл олгож, иргэдийг суралцуулж эхэлснээс дарга нар болон тэдний гэр бүлийнхнийг гаднын сургуульд зээл нэртэй сургаж, дараа нь зээлээс чөлөөлж байсан гэсэн үг. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд боловсролын 7 сайдын нийт 17 тушаалаар зээл болон амьжиргааны төлбөр түүний хүүгээс чөлөөлсөн байна. Энэ нь нийт 132 тэрбум төгрөгийн үндсэн зээл бөгөөд хүү тооцоогүй дүн юм.
Тэгвэл хамгийн эхэнд буюу 2008 онд С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа "Зарим хүнийг сургалтын төрийн сангийн зээл түүний хүүгийн төлбөрөөс чөлөөлөх тогтоол" баталж тухайн үеийн Сангийн сайд Ч.Улаан, Боловсрол шинжлэх ухааны сайд Н.Болормаа нарт үүрэг болгож байжээ. Харин Боловсролын зээлийн сангийн асуудал олон нийтэд 2022 оны аравдугаар сард ил болсноос хойш 2023 онд тухайн үеийн Боловсролын сайд Л.Энх-Амгалан хоёр ч удаа тушаал гаргаж зээлээр суралцсан иргэдийн зээл болон хүүг чөлөөлсөн байгаа юм. Тухайн үед Л.Энх-Амгалан сайдын гаргасан тушаалыг Үндэсний аудит хянаж үзээд гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүсийг эрх мэдэл албан тушаалаа ашиглан зээлээс чөлөөлсөн гэсэн дүгнэлт гаргажээ.
Тодруулбал, Л.Энх-Амгалан сайд 2023 оны хоёрдугаар сарын 1, дөрөвдүгээр сарын 3-нд хоёр удаа тушаал гаргаж зээлийг чөлөөлсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, дарга нар өөрсдөө зээлээр гадаадад сурч, өөрсдийнхөө зээлийг чөлөөлдөг байдал одоо ч үргэлжилсэн хэвээр байна гэсэн үг. Мэдээж зээлээр суралцсан ч гэрээний үүргээ биелүүлсэн хүмүүсийг зээлээс чөлөөлөх нөхцөл бий. Ингэхдээ тэргүүлэх мэргэжлээр дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцаж, эх орондоо ирж 5-аас доошгүй жил ажилласан бол зээлээс чөлөөлөх үндэслэл болно. Гэтэл өнгөрсөн хугацаанд гаргасан 17 тушаалаар зээлийг чөлөөлсөн иргэдийн дийлэнх нь гэрээний үүргээ биелүүлээгүй байхад чөлөөлсөн байгаа юм. Одоогийн Засгийн газрын хэд хэдэн сайд л гэхэд тус сангийн зээлээр гадаад улсад суралцаад гэрээний үүргээ биелүүлээгүй байж зээлээ чөлөөлүүлсэн буюу авсан зээлээ буцааж төлөөгүй ээ гэсэн үг.
Тэгвэл хамгийн сүүлд Л.Энх-Амгалан сайдын хоёр тушаалаар л гэхэд 148 иргэний зээл болон зээлийн хүүг чөлөөлсөн. Үүнд мэдээж гэрээний үүргээ биелүүлсэн суралцагчид байгаа ч дийлэнхийг нь биелүүлээгүй хүмүүсийг чөлөөлсөн байгаа юм. Тодруулж хэлбэл, УИХ-ын гишүүдийн хүүхдүүд, урлагийнхан, тэдний хүүхдүүд ч гэрээний үүргээ биелүүлээгүй байж зээл болон зээлийн хүүгээ чөлөөлсөн байгаа юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Муратын охин Арайлям Мэрилэндийнхи сургуульд Төрийн бодлогоор суралцаж төгссөн бөгөөд Л.Энх-Амгалан сайдын тушаалд багтаж зээлээ чөлөөлсөн байгаа юм. Мөн хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын Дамдинцэрэн Токиогийн их сургуульд Урлагийн менежментээр суралцаж зээлээ чөлөөлүүлсэн.
Энэ мэт үе үеийн Боловсролын сайд нар өөрсдийн эрх мэдлээ ашиглан хууль зөрчиж, татвар төлөгчдийн мөнгөөр олгосон зээлийг чөлөөлж байгааг Үндэсний аудит ч, АТГ тогтоосон. Гэтэл өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээгээгүй байна. Эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүс өөрт байгаа давуу байдлаа ашиглан төрийн сангуудыг тонон дээрэмдэж сүүлдээ тэр зээлээ бүрэн чөлөөлүүлж байна.
Л.Энх-Амгалан сайдын тушаалаар зээлээс чөлөөлөгдсөн хүмүүс
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн