Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн түүхт 34 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ Үндсэн хууль Монгол Улсын 4 дэх үндсэн хууль. Манай улс 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан түүхтэй.Өнөөдөр шинэ Үндсэн хууль баталсны түүхт ой тохиож байгаа учраас шинэ хуулийн түүх болон нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээллийг хүргэе. 1992 онд буюу шинэ Үндсэн хууль батлах үед БНМАУ-ын Ардын Их Хурлаас сонгогдсон депутатуудын хоёрдугаар хуралдаан 76 хоног хуралдаж 1992 оны 1 дүгээр сарын 13-нд баталсан. Тус хуулиар Монгол Улсад нэг танхимтай парламент, Ерөнхийрллөгчийн институт бүхий олон намын тогтолцоотой Бүгд найрамдах засаглалын ардчилсан хэлбэрийг хуульчлан баталгаажуулсан юм.Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд Монгол Улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгчээ. Шинэ Үндсэн хууль нь иргэдийн шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалсан. Мөн Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгуулийн талаар товч зохицуулсан байдаг.