Open iToim app
Парламент | 1 мин уншина

Б.Чимидийн нэрэмжит шагналыг Ж.Бямбаа, Ж.Эрхэсхулан нар хүртлээ

Б.Чимидийн нэрэмжит шагналыг Ж.Бямбаа, Ж.Эрхэсхулан нар хүртлээ
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 13
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагнал гардуулах ёслол өнөөдөр /2026.01.13/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.
Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс Бяраагийн Чимидийн нэрэмжит 2026 оны Монгол Улсын Их Хурлын шагналыг Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Эрхэсхулан нарын туурвисан “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” бүтээлд хүртээлээ. “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал бүтээл” нь бүтцийн хувьд 13 бүлэг, 76 дэд хэсэг, ном зүйгээс бүрдсэн 320 гаруй хуудастай томоохон хэмжээний бүтээл бөгөөд эрүүгийн процессын эрх зүйн ерөнхий, тусгай ангийн асуудлыг бүхэлд нь агуулснаараа онцлогтой аж.
Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, професор Бяраагийн Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээлийн шагналыг 2015 оноос жил бүр олгож ирсэн уламжлалтай. Энэхүү шагналыг Улсын Их Хурлын төлөөлөх, хууль батлах, хянан шалгах үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр туурвисан шилдэг бүтээлд жил бүр олгодог.
 
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн