Өнөөдөр мал эмнэлгийн салбарт ажиллах залуучууд бараг байхгүй болсон. Учир нь энэ салбар хүнд нөхцөлд байна. Гэтэл малын эмч нар гэдэг бол Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын төлөө, цаашлаад эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа хүмүүс. Учир нь хүнс эрүүл байна гэдэг нь мал эрүүл байхаас шууд хамаарна. Манай хүүхдүүдийн цэцэрлэгт ууж байгаа сүү, бидний өдөр тутамдаа хэрэглэж буй мах бүгд малаас гаралтай. Тэр малыг эрүүл байлгахын төлөө малын эмч нар хөдөө талд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна.