Эдийн засаг хөгжлийн яам “Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв”-ийг өнөөдөр нээлээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, бизнесийн холбоод, мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, төвийн үйл ажиллагаа, зорилго, ач холбогдлын талаар санал солилцсон юм.