Аймгийн болон сумдын онцгой комиссоос танилцуулсан мэдээллээр Өвөрхангай аймгийн нийт нутгийн 80 хувь нь цастай, 34 хувьд нь зудын өндөр эрсдэл үүсээд байна. Уянга, Нарийнтээл, Баян-Өндөр, Сант, Төгрөг, Баянгол, Гучин-Ус, Өлзийт сумдад өвөлжилт эрс хүндэрч, зарим сумдын өвс тэжээлийн нөөц бүрэн дууссан нөхцөл байдалтай байна.