Монгол Улсад 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 136 улсын 34272 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна. Эдгээр иргэдийг улсаар нь авч үзвэл АНУ-ын 1124, БНСУ-ын 1693, БНЭУ-ын 2278, ОХУ-ын 3001, БНХАУ-ын 19952 иргэн, бусад улсын 6224 иргэн байна.