Нийслэлийн 10 байршлын агаарын чанарыг дэлхийн стандартын дагуу бодитой, хараат бусаар хэмжих боломжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүрдүүллээ. Тодруулбал АНУ-ын Ногоон барилгын LEED сертификаттай Неосити төслийн баг өөрийн хөрөнгөөр дэлхийд тэргүүлэгч Швейцарын IQAir компанийн Outdoor Monitor агаарын чанарын төхөөрөмжийг Улаанбаатар хотын Нисэх, Яармаг орчмын 10 байршилд суурилуулахаар болсон байна. Дээрх ажлыг хэрэгжүүлэх хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран ажиллах санамж бичигт хоёр тал өнөөдөр гарын үсэг зурсан юм.
Тус төхөөрөмжийн давуу талуудаас дурдвал:
PM2.5, PM10, PM1 зэрэг хүний эрүүл мэндэд хамгийн их нөлөөлдөг тоосонцор, мөн агаарын чийгшил зэрэг үзүүлэлтүүдийг өндөр нарийвчлалтай хэмжинэ.