Урсгал данс: 2025 оны эхний 11 сард нүүрсний экспортын орлого нь үнийн нөлөөгөөр 3.2 тэрбум ам.доллароор буюу өмнөх жилээс 39 хувиар буурсан хэдий ч, дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш болон экспортын биет хэмжээ өсөж, улмаар зэсийн баяжмалын экспортын орлого оны эхний арваннэгдүгээр сард 73 хувиар нэмэгдсэнээр барааны экспорт өндөр түвшинд хадгалагдлаа. Түүнчлэн үйлчилгээний дансны алдагдал болон барааны импортын өсөлт буурсан нь урсгал дансны алдагдал буурахад эергээр нөлөө үзүүллээ. Монголбанкны үнэт металлын худалдан авалт оны 4 дүгээр улиралд идэвхжиж 12 дугаар сард 2.77 тоннд, оны эцсийн гүйцэтгэлээр 16.3 тоннд тус тус хүрсэн ба 2025 онд алтны ханш 64 хувиар өссөн нь алтны мөнгөжүүлэлтийн орлого оны сүүлийн сард огцом нэмэгдэхэд томоохон дэмжлэг болов.
