Монголбанкин дахь гадаад валютын албан нөөц 2025 оны эцсээр 7 тэрбум ам.доллар буюу түүхэнд дээд хэмжээнд хүрчээ. Энэ нь өмнөх сараас тэрбум ам.доллараар буюу 20 орчим хувиар нэмэгдсэн дүн аж.Засгийн газар болон Монголбанкнаас суурь эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад зах зээл дээр гаргасан бондыг дахин санхүүжүүлэх, өндөр дүнтэй гадаад зээлийн эргэн төлөлтийг хийж гүйцэтгэх замаар өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлсэн нь албан нөөц өсөхөд нөлөөлжээ. Мөн экспортын голлох түүхий эд болон зэс, алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь валютыг нөөц нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн есдүгээр сараас эрчимтэй өсөж байгаа бөгөөд үүнийг дагаад зах зээлд ам.долларын төгрөгтэй харьцах ханш бага багаар суларсаар байгаа юм. Төв банкны тухай хуулийн 5 болон 21 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Монголбанк нь эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг.Хуульд зааснаар Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрддэг. Үүнд: