Энэ онд нийслэлийн хэмжээнд 13 байршилд 52 км авто зам, замын байгууламжийг шинээр барина. Таван байршилд 33.8 км авто замын засвар, шинэчлэлт хийнэ. Нийт 85.8 км авто зам, замын байгууламжийг шинээр барьж, засаж, шинэчлэх юм. Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, хоёр байршилд 31 км гэрэлтүүлэг хийнэ. Харин авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөлөө.
Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалт, тэмдэг, тоноглолын засвар арчлалтын ажил,
Нийтийн тээврийн хэрэгслийн тусгай эгнээний өнгөт хучилт,
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход ээлтэй орчин бүрдүүлэх ажил,