Open iToim app
Факт | 1 мин уншина

Хөрш айлынхаа эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь хутгалсан ноцтой хэрэг гарчээ

Хөрш айлынхаа эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь хутгалсан ноцтой хэрэг гарчээ
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 5
Цагдаагийн байгууллагад 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ..... тоотод “манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай, эмэгтэй М, 4 настай, эмэгтэй А, 3 настай, эмэгтэй, А нарын биед мэс ашиглан халдаж, М, 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. 3 настай эмэгтэй А-гийн биеийн байдал хүндэвтэр эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байгаа аж.
Дээрх хэрэгт Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна. Эхний авагдсан мэдээллээр хажуугийн хөрш нь гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй гэж үзэж байгаа аж.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн