Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хөрөнгө оруулалтын худалдааны газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Занданг томилжээ. Б.Зандан нь хувийн хэвшилд 10 гаруй жил борлуулалт, маркетингийн чиглэлээр ажиллаж байсан ба Британийн Элчин сайдын яаманд Худалдаа, хөрөнгө оруулалтын газрын даргаар таван жил, Европ Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлаар 2 жил, төрийн албанд Олон улс судлалын хүрээлэнд 2 жил, Хөрөнгө оруулалт, худалдааны газарт Мэдээлэл, харилцааны хэлтсийн даргаар нэг жил ажилласан туршлагатай юм. Англи, орос, япон хэлтэй.Боловсрол:МУИС-ийн олон улсын харилцааны бакалаврБританийн Лийдсийн их сургуулийн бизнесийн удирдлагын магистрАвстралийн Сиднейн их сургуулийн олон улсын харилцааны магистрын зэрэгтэй.