"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн арваннэгдүгээр сард зарласан билээ. Нэр дэвшигчийн материалыг арваннэгдүгээр сарын 25-ны өдөр хүртэл хүлээн авч, сонгон шалгаруулах процесс дуусах дөхөж байгаа аж.
"Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад нийт 80 гаруй нэр дэвшигч материалаа ирүүлж, тухайн албан тушаалын нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлж, хамгийн өндөр авсан хүмүүсийг дараагийн шатны ярилцлагад дуудаж, үнэлгээ өгсөн байна. Ингээд хамгийн өндөр оноотой нэр дэвшигчдийг ТУЗ-д танилцуулж, ТУЗ-өөс хамгийн өндөр үнэлгээ авсан нэр дэвшигчийг гүйцэтгэх захирлаар сонгож, гэрээ байгуулах юм байна. Хамгийн өндөр оноотой нэр дэвшигчдийг удахгүй "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-д танилцуулах ажээ.
НЭГ. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
1. Бизнесийн удирдлага, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, эрх зүй, санхүү эдийн засаг, төрийн удирдлагын чиглэлээр дээд боловсролтой байх;
2. Гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багт 5-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх;
3. Компанийн засаглал болон чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх;