Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Нийт нутгийн 74 хувьд цастай, 10 аймагт өвөлжилт хүндэрч байна

Нийт нутгийн 74 хувьд цастай, 10 аймагт өвөлжилт хүндэрч байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 3
Монгол орны нийт нутгаар өвөлжилт хүндэрч, цагаан зудын нөхцөл байдал үүсэж эхэлснийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.
2025 оны төгсгөлд хийсэн хээрийн хэмжилтээр нийт нутгийн 74 хувьд цастай, цасны зузаан Увсын Ховд, Завханы Цэцэн-Уул, Хөвсгөлийн Цэцэрлэг сумдын нутгаар 30-40 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар багасжээ.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Сэлэнгийн Хушаат, Орхонтуул, Өвөрхангайн Төгрөг, Гучин-Ус, Баянгол сумдад цагаан зудтай байна.
Харин Увсын Өндөрхангай, Завханы Цэцэн-Уул, Түдэвтэй, Тэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Баянхонгорын Жаргалант, Булганы Баяннуур, Хангал, Рашаант, Гурванбулаг, Өвөрхангайн Сант, Есөнзүйл, Баян-Өндөр, Сэлэнгийн Баруунбүрэн, Түшиг, Төвийн Цээл, Угтаалцайдам, Дархан-Уулын Орхон, Хонгор, Шарын гол, Дорнодын Дашбалбар, Чойбалсан, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чулуунхороотод цагаанаар зудархуу байна.
Нийт нутгийн 74 хувьд цастай байгаа аж.
Нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр  мал өвөлжилт нийт нутгийн 3 хувьд нэн их, 17 хувьд их, 38 хувьд дунд, 26 хувьд бага зэрэг хүндрэлтэй, харин 16 хувьд хүндрэлгүй байхаар байна. Тухайлбал мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увс, Ховд, Төв, Сэлэнгэ, Дархан-Уулын ихэнх, Өвөрхангай, Баянхонгор, Дундговийн зарим нутгаар их хүндрэлтэй байх төлөвтэй байгааг ЦУОШГ-с мэдээллээ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн