Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

АҮЭБЯ: Шинэ он гараад 2032 тонн АИ-92 автобензин, 8857 тонн дизель түлш орж ирсэн

АҮЭБЯ: Шинэ он гараад 2032 тонн АИ-92 автобензин, 8857 тонн дизель түлш орж ирсэн
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 1 сарын 2
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөөц, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг танилцууллаа. Өнөөдрийн /2026.01.02/ байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 761 вагон байна. Үүнээс:
-АИ-92 автобензин 144 вагон буюу 8640 тонн,
-АИ-95 автобензин 5 вагон буюу 300 тонн,
-ТС-1 онгоцны түлш 44 вагон буюу 2420 тонн тус тус байна.
Буух өртөөдөөр авч үзвэл, Толгойт өртөөнд 61 вагон, Улаанбаатар өртөөнд 13 вагон, Эрдэнэт өртөөнд 4 вагон, Дархан өртөөнд 2 вагон, Сүхбаатар өртөөнд 15 вагон, Замын-Үүд өртөөнд 38 вагон байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 628 вагон явж байна.
2026 оны нэгдүгээр сарын 01-02-нд нийт 2032 тонн АИ-92 автобензин, 8857 тонн дизель түлш тус тус орж ирээд байна. Тодруулбал,
Сүхбаатар боомтоор
- АИ-92 автобензин - 33 вагон буюу 2032 тонн
- Дизель түлш - 115 вагон буюу 7197 тонн
Эрээнцав боомтоор
-Дизель түлш 63 тонн
Замын-Үүд боомтоор
-Дизель түлш - 1597 тонн тус тус орж ирээд байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн