Мөн УИХ-аас соёрхон баталсан Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийн хүрээнд Зүрх судасны үндэсний төвийг барьж байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах, эмч, эмнэлгийн ажилтнуудыг сурган бэлтгэх ажил хийгдэнэ. Боловсролын салбарт 32 шинэ сургууль, есөн шинэ цэцэрлэг ашиглалтад орж, 38 мянга гаруй хүүхэд дэлхийн стандартад нийцсэн орчинд эх орондоо суралцах боломж бүрдлээ.