Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Ирэх онд тэтгэврийг 80 мянган төгрөгөөр, халамжийн тэтгэврүүдийг нэмнэ

Ирэх онд тэтгэврийг 80 мянган төгрөгөөр, халамжийн тэтгэврүүдийг нэмнэ
Нийтэлсэн 2025 оны 12 сарын 31
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ахмад настны тэтгэврийг нийтэд нь 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан талаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэл өглөө. Тодруулж хэлбэл, 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдэж байна.
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг Засгийн газраас шинэчлэн тогтоосон. Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй, одой иргэн байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргаа тэтгэх мөнгөн тэтгэмжийг 397500 төгрөг байгааг 80500 төгрөгөөр нэмэгдүүлж 478000 мянган төгрөг болгож байна.
Ахмад настан, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 18 хүртэлх 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг олгох нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 397500 байгааг 34500 төгрөгөөр нэмж 4320000 төгрөг болгож байна. Асаргааны тэтгэмжийн хэмжээг 302500 төгрөг байгааг 27500 төгрөгөөр нэмэгдүүлж 330000 мянган төгрөг боллоо. Байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээ сард 4450000 төгрөг байсныг 39000 төгрөгөөр нэмэгдүүлж, 4840000 төгрөг болгож байна. Энэ бол нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ юм.
Харин өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох Засгийн газрын шийдвэр 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тогтоолын төсөлд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 769 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 652 мянга 400 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон. Бүх тэтгэвэр авагчийн тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Ингэснээр их, бага тэтгэвэр авдаг хүмүүсийн хооронд ялгаа үүсгэхгүйгээр нэмэгдүүлж байна.
Өмнө нь 8.6 хувийн нэмэгдэл байсныг шууд жигдлээд 80 мянган төгрөг болгосон. Үүний үр дүнд, дундаж тэтгэврийн хэмжээ 850 мянган төгрөг байсан бол 930.2 мянган төгрөг болж байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн