Витамин C-гийн өндөр тун нь агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын уушгинд үзүүлэх сөрөг нөлөөнөөс тодорхой хэмжээнд хамгаалж болохыг судалгаагаар тогтоожээ. Микрометрийн хэмжээтэй эдгээр тоосонцрыг PM2.5 гэж нэрлэдэг бөгөөд астма, уушгины хорт хавдар зэрэг өвчинтэй холбоотой гэж үздэг.Сиднейн Технологийн Их Сургууль (UTS)-ийн судлаачдын баг эр хулгана болон лабораторид ургуулсан хүний эдэд туршилт хийж, нарийн ширхэгт тоосонцорт өртсөн эдэд С витамин хэрхэн нөлөөлөхийг судалсан байна. Үр дүнд нь С витамин нь агаарын бохирдол уушгинд үүсгэдэг эсийн гол гэмтлүүдийн заримыг бууруулж чадсан гэж тогтоожээ.Тодруулбал, С витамин нь:эсийн “эрчим хүчний станц” болох митохондрийн алдагдлыг багасгаж,хорт үрэвслийг бууруулж,